Өнөөдөр дэлхий дахин 640 сая хэт тарган хүн амьдарч байна. Дэлхийн хэмжээнд авч үзвэл хэт тарган хүмүүс хэт бага жинтэй хүмүүсээс тооны хувьд илүү болсон байна. Хэт таргалалт нэмэгдсэнийг биеийн жингийн индекс нь 30-аас илүү хүний тоо сүүлийн 40 жилд эрс нэмэгдсэнээр баталж болох юм.1975 онд хэт тарган 105 сая хүн амьдарч байсан бол хоёр жилийн өмнө 641 сая болсон байна. Дэлхийн арван эрэгтэйн нэг, долоон эмэгтэйн нэг нь хэт тарган байна. БЖИ 25-аас бага бол жин багатай, харин 30-аас дээш бол хэт таргалалттай гэж үздэг байна. Хэт тарган хүмүүсийн асуудалд онцгойлон анхаарч байгаа нь биеийн илүүдэл жин эрүүл мэнд, амь насанд ноцтой заналхийлж байгаатай холбоотой. Үүний зэрэгцээ хэт таргалалтаас урган гарах зардал өндөр байдаг. Хамгийн наад зах нь цусны даралт буулгах эм, чихрийн шижин өвчний эмчилгээ зэрэг зардал гардаг. Их Британи улсын эрдэмтэд хэт таргалалтыг зогсоохын тулд жишээлэхэд эрүүл хүнс, эрүүл мэндэд ашиггүй хүнсний хооронд үнийн ялгаа зааг тогтоож өгөх, элсэн чихэр болон хэт боловсруулсан хүнсний татварыг нэмэх зэрэг алхам зайлшгүй хийх шаардлагатай гэж үздэг.