Монгол Улсад өнөөдөр хамгийн ашигтай бизнесүүдийн нэг нь эмийн худалдаа
болчихоод байгаа. Тиймээс эмийн сангууд борооны дараах мөөг шиг олширч, өдрийн
орлогоо хэдэн саяар нь тоолох болсон. Хэдэн төгрөгөнд амаа хамхиулсан хяналт
шалгалтын гэх тодотголтой төрийн албан хаагчдын харгайгаар өнөөдөр Монгол Улсад
импортын эм, тарианууд хэд дахин өндөр үнээр зарагдаж байна. Түүнчлэн эмийн зохисгүй
хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч Монгол орны хувьд эмийн худалдаа хамгийн
ашигтай байх нь мэдээж.
Тэгвэл энэ салбарын хаан гэгддэг \”Монос” группын эзэн,
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхээ
Сонгинохайрхан дүүргийн намын хорооноосоо авч чадаагүй. Ингэснээр тэрбээр
УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болж, улмаар гишүүн хэмээх эрхэм алдрыг
дахин зүүж чадахгүй болоод байсан юм.
Харин түүний оронд СХД-ийн намын
хорооноос дэмжигдсэн НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатар намынхаа ҮЗХ-ны хурлын үеэр гэнэт өөрийн хүсэлтээр нэрээ татаж, анхан
шатны байгууллагаас дэмжлэг авч чадаагүй Л.Эрдэнэчимэгт боломж олгосон юм.
Т.Болдбаатарын хувьд намынхаа эмэгтэй гишүүнд боломж олгосон юм шиг наанаа харагдаж
байгаа начир дээрээ түүнийг хурлын үеэр \”Монос”-ын босс Л.Эрдэнэчимэг мөнгөөр
зодож, ханцуйн дотор амжилттай тохиролцсон нь тодорхой болж эхлээд байна.
Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд эрх мэдэл, албан тушаалыг амтыг ид мэдэрчихсэн,
салж хагацаж чадахгүй дээрээ байгаа бол Эрүүл мэндийн яамнаас илүү цалин
бодуулан авдаг байсан гэх хэрэгт холбогдоод байсан Т.Болдбаатарын хувьд эрсдэл
гаргаж, бөөн мөнгө цацан байж их хуралд үзэх шаардлагагүй байсан бололтой.
Таарна
гэхэд дэндүү таарч буй тэдний энэ байдал мань хоёрыг ханцуйн дотроо наймаалцчихав
уу гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Нөгөө талаас гэр хорооллынхныг үздэггүй,
орон сууц, гэр хороололд амьдардагаар нь ялгаварлан гадуурхаж ажилд авдгаараа Сонгинохайрхандаа алдартай Л.Эрдэнэчимэг гишүүн гэнэт хувилгаан дүрийг олов уу гэлтэй гэр хорооллоор тоос
татуулан давхиж тэндхийн сонгогчдод хайр зарлах болсон байна.
Ямартай ч, түүнтэй МАН-аас \”Их Засаг\” их сургуулийн өв залгамжлагч Н.Учрал өрсөлдөхөөр оноолт тараад байгаа юм.