Финланд дунд сургуулийн сурагчид ангидаа хичээлээ хийж байгаа нь.
Таван сая хүн амтай Финланд улс нь дэлхийд боловсролын чансаагаар №1 орж Япон, Солонгосыг хол хаяжээ. Хувийн сургууль гэж байхгүй. Бүх сургууль улсын мэдэлд үнэ төлбөргүй. Гэрийн даалгавар өгдөггүй. Байнга шалгалт авдаггүй. Дүнгээр хүүхдийг дарамтлахгүй, өрсөлдүүлэхгүй, эрх чөлөөг олгосноор хамгийн шилдэг боловсролын системтэй орон болжээ.
Зургаан настай хүүхдэд үсэг зааж, даалгавраар дарамталж, дүнгээр уралдуулдаг улс манайхаас өөр байхгүй. Зургаан настай хүүхдүүд зүгээр л тоглох ёстой. Нэг нэгэндээ тусалж, хамтдаа бүтээж, үсэг, тоогоор тоглож танин мэдэх ёстой. Музейгээр аялах ёстой. Сайн, муу үйлдлийг ялгаж сурах ёстой. Хүн болох ёстой.