Өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн хорооноос спортын салбарын шилдэгүүдийг тодруулах “Бөртэ Чоно” ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагаа энэ жил 16 дахь жилдээ “Бөртэ Чоно”-ын эздийг тодруулна.
Оны шилдэг тамирчин, баг болон холбоог спортын сэтгүүлчдийн нууц санал хураалтаар тодруулдг уламжлалт үйл ажиллагаа Соёлын төв өргөөнөө зохион байгуулагдана.
Энэ жилийн шалгаруулалтад чөлөөт бөхийн тамирчдаас шилдэг эрэгтэй тамирчинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, “Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын чөлөөт бөхийн төрөлд алтан медаль хүртсэн, МУГТ Э.Бэхбаяр нар нэр дэвшжээ. Тэгвэл шилдэг эмэгтэй тамирчинд “Будапешт-2018” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, МУГТ О.Насанбурмаа, тус тэмцээний хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор нар нэр дэвшсэн байна.