Монголын Уулчдын Үндэсний холбооноос шилдэг уулчин шалгаруулах “GOLDEN ICE AXE AWARDS 2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү шалгаруулалтад найман номинацад долоон клубын 31 тамирчин уулын спорт сонирхогч болон мэргэжлийн тамирчдын хүрээнд сүүлийн гурван жилийн амжилтаар нь шалгаруулжээ.
Энэ удаагийн шилдэг уулчин эрэгтэйгээр “Хайрхан” аялагч клубын тамирчин, ОУХМ Жагдалын Бямбасүрэн, шилдэг уулчин эмэгтэйгээр МУГТ Бадамгаравын Гангаамаа нар шалгарч “Алтан алх” шагналыг гардсан байна.
МУГТ Б.Гангаамаа К2 уулын оргилд гарсан талаараа “Спортын авиралтын хаан уул гэдэг энэ ууланд олон жилийн дараа Монголчуудын хүсэл биеллээ. Гурван удаа оролдлого хийж байж, ийнхүү амжилттай боллоо. К2 уул ийнхүү Монголынх боллоо” хэмээн ярьсан билээ.