Ховд аймагт төрийн өмчийн 28 хувийн хэвшлийн 14 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Дан ганц төрийн өмчийн цэцэрлэг ажиллах нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүрэлцээ муутай байдгаас гэрээр хүмүүжих явдал ихэссэн. Иймээс Ховд аймгийн орон нутгийн удирдлага засаг дарга нар хувийн хэвшлийн цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж тэдэнд үйл ажиллагаагаа явуулах боломжыг нээж өгсөн юм. Ингэснээр хувийн 14 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 700 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон байна.
khovdnews.mn