МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нарыг ялгүйд тооцох хугацаа дуусаагүй гэх ЦЕГ-ын бичгээс шалтгаалан сонгуульд оролцуулахгүй гэдгээ СЕХ-ноос мэдэгдсэн. Тэгвэл энэ шийдвэртэй холбогдуулан Н.Энхбаяр мэдэгдэл хийж \”Цагдаагийн ерөнхий газраас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын гарт орсон.
Сонгуулийн Ерөнхий Хороо МАНАН-гийн гар хөл болсон байна. ЦЕГ-ын дарга Р.Чингисийн гаргасан хууль бус бичгийг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Миний биеийг сонгуульд оролцуулахгүй нь зөвхөн МАНАН-д л ашигтай, луйврын сонгууль болох нь батлагдаж байна\” гэсэн юм.
Мөн энэ үеэрээ Н.Энхбаяр ЦЕГ-ын дарга Р.Чингист хандаж гомдол гаргасан юм. Гомдолдоо \”Миний ял Өршөөлийн хуульд хамрагдсан байхад ялтай гэх хууль бус бичиг явуулсан. Өөрөөр хэлбэл, ялгүй байх хугацаа дуусаагүй гэсэн нь хууль зөрчсөн. Намайг хугацаанаасаа өмнө суллагдсан мэтээр хуулийг төсөөтэй хэрэглэж байна\” хэмээсэн юм. Ингээд МАХН-ын дарга Н.Энхбаярын эрх баригчдын гар хөл хэмээн олон хүмүүст хэлүүлдэг ЦЕГ-ын дарга Р.Чингист илгээсэн гомдлыг бүрэн эхээр нь хүргэе.
Нинж