Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн Монголын уран сайхны шинэ кино дэлгэцэнд гарахад бэлэн болжээ. Ийнхүү “Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон найруулагч Г.Эрдэнэбилэг “Хүрэн морь” найраглалаар “Хийморь” нэртэй кино бүтээжээ.
“Хийморь” кино энэ сарын 28-наас театруудаар гарах аж. Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан байна.