Монгол улсад ирээд байсан АНУ-ын зэвсэгт хүчний хошууч М.К.Стьюарт 2018 оны 12 дугаар сарын 12-нд Шангри-Ла зочид буудалд өрөөндөө нас барсан хэрэг гарсан. Энэ талаар анх өрөөнд нь цэвэрлэгээ хийхээр орсон үйлчлэгч мэдэж дуудлага өгчээ.
Уг хэргийн газраас цагдаа нар архины шил болон бусад эд зүйлсийг нь нотлох баримтаар хураан авч, хэрэг бүртгэл нээн цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээний төв рүү хүргүүлсэн юм. Тухайн үед талийгаачийг гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэж цагдаа нар урьдчилсан байдлаар дүгнэсэн ч шүүх шинжилгээний дүгнэлтээр илүү тодорхой болно гэж мэдэгдэж байсан юм.
Тэгвэл оны өмнөхөн талийгаачийн шүүх эмнэлэгийн дүгнэлт гарч, гадны нөлөөгүй нас барсан гэдэг нь тогтоогдсон байна. Мөн талийгаачийн цогцсыг эх оронд нь буцаажээ.