Баянхонгор аймгийн цагдаагийн хоёр албан хаагч өнгөрсөн шөнө гэр нь шатаж байсан гурван хүний амь насыг аварчээ. 2019 оны нэгдүгээр сарын гуравнаас дөрвөнд шилжих шөнө, 04 цагийн үед аймгийн төвийн есдүгээр багт айлын гэр шатаж байхад нь эргүүлийн цагдаа нар ирж галын аюулаас аварчээ. Тэднийг тухайн үед эргүүлээр ажиллаж байсан Замын цагдаагийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар аварсан байна.uglsy
Иргэн М.Цэцэгээ: Цагдаагийн байгууллага болон эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хоёр алба хаагчид талархал илэрхийллээ. Тэрбээр “Шөнийн 04 цагийн орчимд гал гарч байхыг нь 2 цагдаа хараад гэр дээр нь гарч галыг унтраан дотор нь унтаж байсан манай ээж /хэвтэрт байдаг/ болон миний төрсөн дүүгийн хоёр хүүхдийн амь нас болон эд хөрөнгийг галд шатахаас аварсанд маш их баяртай байна” гэв.