Хөвсгөл аймагт хэрэгжиж буй \”Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн хүрээнд Тайванийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэг хамтран уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд үзлэг оношлогоо хийснээс 25 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ. Тус төсөл 2012 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2013 оноос хойш нийт 45 хүүхдэд мэс засал хийсэн байна. Монгол Улсын хэмжээнд уруул тагнайн сэтэрхийтэй 1000 гаруй хүүхэд хяналтанд байдаг бол Хөвсгөл аймагт 60 орчим хүүхэд байдаг аж.
эх сурвалж: medee.mn