ОХУ-ын Алс Дорнодод “Су-34” байлдааны хоёр бөмбөгдөгч онгоц нислэгийн үеэр мөргөлджээ. Тус осол далайн эргээс 35 км зайд Япон тэнгисийн дээгүүр нисэх үед болсон байна. Урьдчилсан мэдээллээр, Татарын хоолой орчимд Зөвлөлт-Гавана дүүргийн Нельма суурингаас холгүй хоёр “Су-34” онгоц радараас алга болж, улмаар мөргөлдсөн байна. Тухайн үед бөмбөгдөгч онгоц радараас алга болсон ч нэг нисгэгч нь шүхрээр бууж амжин гэрлээр дохио өгсөн тухай мэдээлжээ.
Харин нэг нисгэгч далайд унасан байхыг нь олсон талаар эх сурвалжууд мэдээллэв. Шуурганы улмаас нисгэгчийг далайгаас татан гаргахад хүндрэлтэй байгаа аж.
Эх сурвалж: Известия