Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлууд гэмтэж, нэг нь нас барсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарав.
Тодруулбал, энэ сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчим мод бэлтгэхээр явсан хоригдлуудын сууж явсан портер хорих осолд оржээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, хорих ангийн удирдлагууд хотод сургалтад сууж байх хооронд, хурган дарга нарын шийдвэрээр модонд явж байх үедээ энэхүү осол гарсан гэх мэдээлэл байна.