Гадаадын иргэн монгол улсад их хэмжээний хар тамхи олон улсын шуудан илгээмжээр өнөөдөр оруулж ирснийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын албан хаагчид илрүүлж, баривчилсан байна. Тус этгээд нь “Upline” сургалтын төвд англи хэлний цагийн багшаар ажилладаг, Нигер улсын иргэн Шон гэгч байжээ. Хар тамхийг Тайланд улсаас шуудангаар дамжуулж Монгол улсад оруулахыг завдсан бөгөөд Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид прокурорын хяналтан дор түүнийг хэргийн газраас үйлдэл дээр нь баривчилсан байна. Шуудан илгээмжээс ICE буюу “мөс” гэх 300 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг хураан авчээ.
Нигер улсын иргэд хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол Монгол Улсын хуулиар ял шийтгэл хүлээх аж.