Нэгэн үе НҮБ-ын элч
дуучин хэмээн хэлүүлж, бие даан уран бүтээл туурвиж явсан дуучин О.Анхаа буюу Оюунжаргалын
Анхбаяр \”Киви” хамтлагийн экс гишүүн Г.Халиунтай гэр бүл болж, хамтран дуулах
болсон билээ. Харин хэсэг чимээгүй байсан О.Анхаагийн хувьд улстөрөөр хөөцөлдөж
байсан нь ил болов. Тэрбээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүн
Г.Уянгын тэргүүлсэн Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс өрсөлдөхөөр болжээ.
Төгс