УИХ-ын сонгуулийн
75 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга
Н.Энхбаяр нэр дэвшихээр болоод байсан ч түүний нэр дэвших эрхийг нь баригчид
хаасан билээ. Тиймээс Н.Энхбаяр өөрийнхөө оронд эхнэрээ нэр дэвшүүлэхээр болсон
юм. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 75-р
тойрогт МАХН-аас нэр дэвшигч, Монгол улсын Тэргүүн хатагтай асан О.Цолмонгийн сонгуулийн
сурталчилгааны нээлт болж, нээлтэнд түүний түүний хань Н.Энхбаяр оролцсон юм.
Тэрбээр энэ үеэр \”Та бүхэндээ өөрийн хань О.Цолмонгоо тушааж байна. Энэ хэлмэгдүүлэлтийг таслан зогсоож, ядарсан ард түмнийг өмөөрөхийн тулд О.Цолмон
маань ялагдах эрхгүй нэр дэвшиж байна. Намайг дэмжиж байсан ард түмэн ханийг
минь миний өмнөөс дэмжинэ гэдэгт итгэж байна. Та нарын төлөө над шиг, надаас ч
илүү зүтгэх чадвартай боловсролтой хүн шүү. Би ханиа ард түмэн та бүхэндээ
тушаалаа шүү, та бүхэн дэмжээрэй\” гэж хэлсэн юм.