Булган аймгийн Орхон сумын Овоотын хөтөл гэх газар 2018 оны аравдугаар сард Гурванбулаг сумын Хэсгийн төлөөлөгч Э.М авто машины осолд орж нас барсан билээ. Тухайн үед нас барсан шалтгааныг амиа хорлолт байсан, золгүй тохиолдол, Х.Бат-Ялалт нарын хүмүүс сэтгэл санааны хямралд оруулсан зэрэг олон таамаг дэвшүүлж байсан юм.
Тэгвэл талийгаачийн ар гэрийнхний өгсөн өргөдлийн дагуу хэргийг дахин шалгаж эхэлжээ. Үүний дагуу Х.Бат-Ялалт нарт Эрүүгийн хуулийн 21.8 болон 21.9 дэх заалтын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.