Евро-2016 тэмцээий үхлийн хэсэг буюу D хэсэгт учраа таарсан Хорват-Туркийн багуудын тоглолт Парис хотод Парк Де-Пренс цэнгэлдэхэд явагдаж 1:0-ийн харьцаатай Хорватийн багийн ялалтаар өндөрлөлөө.
Тус тоглолтын баатраар \”Реал Мадрид”-ын плеймэкер Лука Модрич тодорч түүний 22 метрийн зайнаас цохьсон хүчтэй бөмбөг багтаа ялалт авчирлаа. туркын багийн хамгаалагч хаалганыхаа өмнөөс бөмбөг зайлуулж татаж өшиглөхдөө Тодрич руу чиглүүлсэн бөгөөд Тодрич бөмбөгийг газар буулгалгүй шууд өшиглсөнөөр энэ тоглолтын ганц гоол орсон юм. Энэ гоол Евро 2016 тэмцээний чимэг болсон гоол болжээ.
Хорватчууд түүхэндээ ЕАШТ-ий нээлтийн тоглолтонд 5 тоглохдоо 4 ялж рекорд тогтоосон бол Туркийн шигшээ баг эсрэгээрээ Евро тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтонд 4 тоглохдоо бүгдэд нь хожигдсон хар түүхээ үргэлжлүүллээ. Хорватын шигшээ сүүлийн 8 тоглолтондоо 7 ялснаас 6 клийн шийт хийж 22 гоолыг оруулан ердөө 2 гоол алдаад байна. Тус хэсгийн өөр нэг тоглолт болох Чех-Испанийн тоглолт Тулуза хотод өнөө орой явагдана.