Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс \”Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Тус арга хэмжээны зорилго нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, болон \”Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангахад оршиж байгаа аж. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цахим 35 болон 7 автомат тоглоомын газруудад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 4 автомат тоглоомын газар, 10 цахим тоглоомын газарт зохих хуулийн дагуу арга хэмжээ авсан аж. мөн удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлжээ. Түүнчлэн 7 автомат тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоосон аж.