Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийг санаатайгаар буруу хэрэглэж, асуудлыг улстөрүүлж, хэт нэг талыг барьсан шийдвэр гарган гэж МАН-ын зарим гишүүд үзэж байгаа аж. Энэ асуудлаар Дархан-Уул аймгийн МАН-ын удирдлага, гишүүд мэдээлэл хийлээ. Дархан-Уул аймгийн ИТХ-д 15 нэр дэвшигчийг хууль зөрчин, ашиг сонирхлын улмаас бүртгээгүй гэж үзэж байгаа тул аймгийн Сонгуулийн хороог Захиргааны хэргийн шүүхэд өгч, Хүний эрхийн үндэсний комисс болон Ерөнхийлөгчид гомдол гаргахаар болсон байна. Нэр дэвшигчдийг дараах байдлаар бүртгээгүй байна.
Тодруулбал, Ч.Чүлтэмбатыг ЗДТГ-ын даргын ажилтай холбоотойгоор тавигдсан актыг, З.Бадралыг 31 хувь эзэшдэг компанийн өртэй холбоотойгоор, Б.Азжаргал, Т.Тулга нарыг ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн, С.Насанбат ажлын тайлан тавьж сэтгүүл тараасан, Д.Амарсанааг ажилладаг байгууллагынх төлөгдсөн өрөөр акт тавьж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.