Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг билээ.
Энэ сарын зөвлөгөө өгөх өдөрлөгийг маргааш буюу хоёрдугаар сарын 20-ны өдрийн 9-17 цаг хүртэл нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулахаар болжээ.
Холбоо барих утас: 70116004