\”Улс төрчтэй холбоотой нууц бичлэг задлах”-аар сэтгүүлч Б.Алтаншагай, \”Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг олон нийтэд ил болгов.
Сэтгүүлч Б.Алтаншагай өчигдөр Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбогдож, бичлэгийн талаар ярьж 50 с ая төгрөг авсан байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг насан туршийн зээл гээд өчигдөр Т.Алтаншагай руу 50 сая төгрөг шилжүүлжээ.
Сэтгүүлч Т.Алтаншагай 2016 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй өрсөлдөж байгаа юм. Харин өмгөөлөгч Х.Бат-Ялалт Сонгинохайрхан дүүргийн 70 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа.
Сонгууль болоход 15хан хоногийн өмнө өрсөлдөгч эмэгтэйн бичлэг тэдний гарт зүгээр л ороод ирсэн гэдэг нь дэндүү үнэмшилгүй жүжиг болчихлоо.Иймэрхүү бичлэг тараахгүй, Л.Эрдэнэчимэг гишүүний нэр хүндийг харлуулахгүй л бол тэд тойргоосоо гарч ирж чадахгүй. Тиймээс хамгийн том өрсөлдөгчөө харлуулж байна.
Энэ сарын 11-нд сонгуулийн сурталчигаа албан ёсоор эхлэж, нэр дэвшигчид шударга бөгөөд жудагтай өрсөлдөхийг уриалж байсан. Гэтэл эрэгтэй нэр дэвшигчид нийлээд эмэгтэй хүнийбичилгийг олон нийтэд ил болгосон нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.
Эмэгтэйчүүдийг ийм арчаагүй аргаар дарж авах хүртлээ төрийн суудлын төлөө улайрч байгаад тэдэнд итгэл хүлээлгэж болох уу.Сонгууль болоход 15 хоног үлдээд байна.
Цаашдаа ч иймэрхүү бичлэг, өрсөлдөгчөө харлуулах гэсэн оролдлого олон гарах бололтой. УИХ-ын гишүүний 76 суудлын төлөө 492 хүн өрсөлдөж байгаа. Нэгнийхээ хийсэн ажлыг үгүйсгэж, харлуулах гэсэн увайгүй үйлдэл гарч эхэллээ. Жудагтай өрсөлдье Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт аа.
Эх сурвалж: Ардчилсан Намын сонгуулийн төв штаб