ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид түр саатуулагдан шалгуулж байсан хуульч, өмгөөлөгч Б нь энэ сарын 23-нд амиа хорлосон хэрэг гарсан билээ. Түүнийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт хамаатуулан их хэмжээний мөнгө өгөх гэмт хэрэгт хамтран оролцогчоор сэжиглэн шалгаж байсан тухай Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр өглөө мэдээлэл хийсэн.
Тэгвэл талийгаачийн хүү үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгчийн нэг юм гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн зургаан шүүгчийн шалгаж эхэлсэн байдаг. Тэдний нэг болох С.Төмөрбат нь талийгаачийн хүү юм байна.
Түүнээс гадна Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын шүүгчид шалгагдаж байна.