Монголын хөлбөмбөгийн холбоо 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багийн дасгалжуулагчаар Япон улсын иргэн Наоко Кавамотог томилсон байна.
Дасгалжуулагч Наоко Кавамото нь 2002 оноос эхлэн дасгалжуулагчаар ажиллаж, Азийн хөлбөмбөгийн холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч болжээ. Тэрбээр өмнө нь өсвөрийн багтай ажиллаж байсан бөгөөд 2014 оноос эхлэн Малдивийн эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар гурван жилийн хугацаанд ажиллажээ.
Сануулахад, Монголын хөлбөмбөгийн холбоо 2015 онд Японы хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дагуу дасгалжуулагч Ёожи Ики 2016-2018 оны хооронд Монголын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан юм.