Момо гэдэг нөхөр. Анх 2016 оны 8 сард үзэсгэлэнд тавигдсан, Японы аймшгийн кинонд зориулж Кэйсүкэ Айсавагийн хийсэн хүүхэлдэй. Зохиолоороо бол төрөхийн хүндрэлээс болж нас барсан, шувуу мэт хүн гэнэ. Түүний зураг Инстаграм хуудсанд орсноор олон нийтэд тархаж яваад саяхнаас бага насны хүүхдүүд рүү чиглэсэн Момо Челлэнж нэрээр интернэтэд үзэгдэх болсон байна.
Голдуу Youtube-н видеонууд дундуур гэнэт гарч ирээд хүүхдүүдэд “амиа хорлох” заавар өгдөг нь өчигдрөөс илрээд, эцэг эхчүүдэд анхааруулга өгсөн мэдээнүүд гараад эхэллээ. Тухайлбал, Исландын цагдаагийн газар албан ёсоор иргэддээ сэрэмжлүүлэг өгсөн байна.
Хоёр жилийн өмнө гараад байсан “Цэнхэр Халим челлэнж”-тэй төстэй бололтой. Гэхдээ бага насны хүүхдүүдэд голчлон чиглэсэн. “… аав ээжийгээ унтаж байхад пилеткээ асаа”, “төмөр сэрээ разетка руу зоо” … гэх мэт заавар маш эелдэг байдлаар хэлж өгдөг гэнэ.
Minecraft, Peppa Pig болон өөр олон хүүхдийн видеон дотроос гэнэт гарч ирсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор Youtube үүнтэй тэмцэж байгаа бөгөөд өдрийн 400 аккаунтыг хаах арга хэмжээ авч байгаа аж. Цаана нь хакерууд л байгаа байх.
Момо анх Испани хэл дээр явагдаж байсан бол саяханаас Англи хэлтэй видео руу орж иржээ. Албан бус эх сурвалжаар Аргентинд 12 настай нэг хүүхэд Момогоос болж амиа хоролсон гэсэн мэдээ байна.
Манай Монголд зарим эцэг эхчүүд Момоог таних уу гэж асуухад танина гэж хүүхдүүд хариулсан тухай фэйсбүүк дээр бичжээ. Азаар англи хэл мэддэггүй нь давуу тал болж, хүүхдүүд момогийн зааврыг ойлгоогүй бололтой юм.
Эх сурвалж: Chingis Gant
Гэхдээ энэ бол эцэг эхчүүд биднийг үр хүүхдийнхээ юу үзэж байгааг анхаарах цаг болсон гэдгийг сануулж байна. Та хүүхдээсээ МОМОГ таних уу гэж асуугаад үзээрэй. Хэрвээ таниж байвал youtube хуудсыг нь хаах, хяналт тавих арга хэмжээ яаралтай аваарай. Танихгүй байсан ч энэ төрлийн арга хэмжээ авахад гэмгүй юм.