Монгол Улсын Цөмийн энергийн газар /хуучнаар/, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд байгуулсан “Мэргэжилтэн бэлтгэх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ОХУ-ын их дээд сургуулиудад (цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр) жил бүр оюутнуудыг шалгаруулж, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн тэтгэлгээр суралцуулдаг.
Цөмийн энергийн салбарт ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах хүсэлтэй, ОХУ-д суралцах сонирхолтой оюутан, залуусыг та бүхнийг тус хөтөлбөрийн 2019-2020 оны хичээлийн жилд элсэн, суралцахыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой оюутан, залуусыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд бүртгэх бөгөөд цахим бүртгэл 2019 оны 2 дугаар сарын 25–наас эхлэн 03 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэл Russia.study цахим сайтаар явагдана.
Бүртгэлээ Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өөрийн биеэр очиж, баталгаажуулах шаардлагатай бөгөөд Дэлгэрэнгүй мэдээллийг http://mng.rs.gov.ru/mn/news/41264 сайтнаас авч үзнэ үү.
Тавигдах шалгуур:
Цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын мэргэжлээр суралцаж байгаа 1, 2 дугаар ангийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид
Сурлагын голч дүн 2.8 -аас дээш байх;
Суралцахыг хүсэж буй мэргэжлийн суурь хичээлүүдийн “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ”-ний дүн “A эсхүл B” байх;
21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх;
Бүрдүүлэх материал:
Иргэний үнэмлэхний хуулбар;
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
Оюутны үнэмлэх;
Голч дүнгийн тодорхойлолт;
2 хувь цээж зураг (3Х4)
Бүртгэл:
Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд явагдах ба бүртгэлийн материалаа цахимаар болон өөрийн биеэр өгч болно.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтад математик, орос хэлний шалтгалт авах бөгөөд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах газар, огноог зарлагдсан даруй бүртгүүлсэн оюутан, сурагчдад мэдэгдэнэ.
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА