Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2019 оныг “Танд ойрхон, найрсаг үйлчилгээний жил” болгосны хүрээнд даатгуулагч, ажил олгогчдод өөрийн архиваас олгох лавлагааны үйлчилгээндээ шинэчлэл хийж шуурхай үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон байна.
Өмнө нь иргэд ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ, ТӨЛБӨР ЗАРДАЛ АВАХДАА аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсан бол одоо иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар солилцож, таны ажлыг хөнгөвчилж, цаг, мөнгийг хэмнэж эхэллээ.