“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулж зарим хүнийг баривчилсан байна. ”ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Энэ хэрэгт Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг шалгах ажиллагаа яг одоо явагдаж байна” гэлээ.