2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр zugeer.mn сайтын эх сурвалжтай “АТГ-ын дарга Х.Энхжаргал Заамар дахь “ИЛД ГОЛД” АЛТНЫ УУРХАЙД ГАРСАН хүн амины хэргийг шалгах ажилд яагаад саад болж байна вэ?” гэсэн гарчигтай нийтлэл манай сайтад нийтлэгдсэн.
Уг нийтлэлд АТГ-ын дарга Х.Энхжаргал нь Заамар дахь алтны уурхай “Илд голд” компаниас хувь хүртдэг, тус уурхайд гарсан хүн амины гэмт хэргийг хаацайлж, нууцалж байна гэх агуулга дурдагдсан байдаг. Мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах нь бидний үүрэг. Гэвч бидний зүгээс zugeer.mn сайтын мэдээллийг нягтлан шалгалгүйгээр, харилцан итгэлцэл дээр үндэслэн, албан ёсны эх сурвалжаас тодруулалгүй нийтэлсэн алдааг гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс уг мэдээлэлд дурдагдсан “Илд голд” компаниас хүлцэл өчиж байна.