Зарим хэрэглэгчид мах сонгон авч чадахгүйгээсээ болж хатуу мах худалдан авч хохирч байдаг. Хэрэв та хатуу мах худалдан авах юм бол түүнийг дараах аргаар зөөлрүүлж хүнсэнд хэрэглээрэй.
-Махны модон дээр тавьж байгаад хүнсний төмөр юм уу модон алхаар сайтар нүднэ. Байхгүй бол хутганыхаа ишээр ч нүдэж болно.
-Даагдахын аргагүй хатуу махыг хоол хийхээс хэдэн цагийн өмнө гичээр бүрэн хучиж түрхэнэ. Харин яг хоол хийхийн өмнө махаа сайтар угаахаа мартуузай.
-Хэрэв хатуу мах шарах гэж байгаа бол нимбэгийн шүүс түрхэж шингэтэл хүлээнэ. Үүний дараа сайтар халаасан хайруулын тавагт хийж шарвал хатуу мах их зөөлөн болдог.
-Хэрэв хатуу махыг жигнэж байгаа бол дундуур нь 2 халбага дарс юмуу 1 халбага цууны хүчил нэмээрэй.