УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Дуламсүрэнгийн Доржпүрэв энэ удаад Төв аймгийн Жаргалант сумын иргэд, сонгогчидтойгоо уулзаж, олон олон асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Түүний Жаргалант сумын 4 газар хийсэн уулзалтанд нийт 160 орчим иргэд ирж оролцсон. Иргэд газар тариалан, мал аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогын талаар асууж, цаашид Төв аймагт тулгамдаад байгаа ажлууд дээр төрийн зүгээс явуулах бодлого, дэмжлэг дээр өөрсдийн саналаа хэлж, УИХ-д сонгогдоод энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийг хүслээ.
Ийнхүү Төв аймгийн Жаргалант суманд хийсан уулзалтуудад иргэд нэр дэвшигч Д.Доржпүрэвийг аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө их зүйлийг санаачлан хийх хүн хэмээн итгэж буйгаа илэрхийлж, халуун дулаан уур амьсгалтай, сайхан болж өндөрлөлөө.