БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлжээ. Иймд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнөөдрийн XI хуралдаанаар тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын бүлгийн дарга Б.Галцогийг огцруулсан байна. Тодруулбал Б.Галцог нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Иргэн Ц-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгүүлжээ. Иймд тус дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан’’ тул хуралдаанд оролцогчдын 53.6 хувийн саналаар огцруулсан байна.