1981 оны 3-р сарын 22-ны өдөр Монгол хүн анх сансарт ниссэн байна. Монгол улс, Зөвлөлт холбоот улсын баатар Ж.Гүррагчаа 1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогдож байжээ. Тэрээр сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсон бол Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч болсон түүхэн өдөр юм.
Энэхүү түүхэн үйл явдал болох Монгол-Зөвлөлтийн сансрын нисэгчдийн сансарт нисэх нисэгчдийг сонгох, сансарт нисэх бэлтгэлийг эхнээс нь аваад дуустал сурвалжилж байсан фотосэтгүүлчид 1978 оноос Сэрээтэрийн БАТСҮХ, 1980 оны дундуус МУСГЗүтгэлтэн Цэдэвсүрэнгийн НИНА, Мишигийн ЛХАГВАСҮРЭН нар амжилтай ажиллажээ.