БНСУ /Өмнөд Солонгос/-ын \”Air Busan” компанитус улсын өмнө зүгийн Бусан хотоос Монгол Улсын нийслэл Улаанбаатархотын чиглэлд зургадугаар
сарын 24-ний өдөр буюу ирэх баасан гаригаас эхлэн
шууд нислэг хийж
байхаар болжээ. Долоо хоногийн мягмар, баасан гаригуудад хийх энэхүү нислэгийн
нэг талын тийзний үнэ нь 183 мянган вонн аж. \”Эйрбус А320” онгоцоор үйлдэгдэх
энэхүү нислэгийн тийзийг онлайнаар худалдаалж эхэлсэн байна. Сонирхуулахад,
Бусан хот нь Өмнөд Солонгосын хамгийн өмнө зүгийн хот бөгөөд аж үйлдвэрийн төв,
далайн боомт гэдгээрээ онцлог юм. Тиймээс энэ хотод олон монгол иргэд төвлөрөн
ажиллаж, амьдарч, сурдаг юм. Гэхдээ монголчуудад заавал дамждаг, Сөүл, Инчон
орж онгоцонд сууж цаг хугацаа болон илүү зардал төлдөг байдлыг
Бусан-Улаанбаатарын шууд нислэг арилгаж байгаагаараа давуу тал болж байна.
Нинж