\”Доз Плас\” интертайментийн шинэ дэлгэцийн бүтээл болох \”Элэг нэгтэн\” киног мэргэжлийнхэн шүүлээ. Киноны найруулагчаар Ш.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул, зохиолчоор Ш.Доржсүрэн, Ж.Дүүрэн төгс, Ц.Байгалмаа нар ажилласан юм. Гол дүрүүдэд А.Мөнгөнзул, М.Тэргэл, Напаткорн Митр Ет, Витаяя Пансринграм, Ковит Ваттанакул, Сайча Вонгвирот нар оролцон тогложээ.
Энэ сарын 14-нд St\’udio-д тус киноны хаалттай үзлэг болж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Уг арга хэмжээнд Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, Кино шүүмжлэгч, сэтгүүлч СГЗ Г.Золжаргал, Монголын кино урлагийн Академийн тэргүүн Б.Цогтбаяр, Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн жүжигчин О.Гэрэлсүх, кино театруудын манежер нар хүрэлцэн ирсэн юм.
Мөн \”Элэг нэгтэн\” киноны гол дүрийн жүжигчин А.Мөнгөнзул, Киноны ерөнхий найруулагч Ш.Доржсүрэн нар кино шүүмжлэгч болоод судлаачдын үгийг хайрамгүй сонсож Монголынхоо кино урлагт болохгүйгээс болж буйг хүртэл хэлэлцэв.
-Киноны сэдэв мэргэжлийнхний сэтгэлийн утсыг хөндлөө-
Б.Цогтбаяр Миний зүгээс хэлэх хоёр л юм байна. Нэгдүгээрт, Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул хоёр ажлаа хийж явна. Энэ хоёр дандаа шинэ зүйл сэдэж байдаг. Найруулагч Ш.Доржсүрэнг их үнэлдэг. Яагаад гэхээр гаднын найруулагчтай яаж үгээ ойлголцдог юм бол. Энэ л надад оньсого шиг байгаа юм. Монгол оператор-тойгоо ажиллаад байгаа хэрнэ ойлголцохгүй байх үе бий. \”Элэг нэгтэн\” кино сайхан уран бүтээл болж. Ийм хүмүүсийг л төр засаг дэмжээд, дуншаад байгаа хуулиндаа өөрийнхөө хөрөнгөөр хийсэн бүтээлд тодорхой хэмжээний урамшуулал олгодог байхыг тусгахад гэмгүй. Уран бүтээлч хүн амьдарч байгаа орчноосоо ядахдаа 5-10 жилийн өмнөхийг хардаг байх үүрэгтэй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар анхааруулга өгсөн юм болов уу.