Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нээс албан ёсоор эхэлж, ид дундаа өрнөж байна. Хотын төв гудамжнаас эхлээд алслагдсан хорооллын дундах гудам хүртэл гоёлоо өмссөн гацуур шиг \”гангалж”, сонгогчид ч цэцгэнд төөрсөн эрвээхэй адил өнгө өнгийн, эрээн мяраан сурталчилгааны самбар, дээр нь сийлсэн сайхан амлалтуудад \”бялуурч” байна. Санал авах өдөр ойртох тусам анхаарал татсан, өдөөн хатгасан, мушгин гуйвуулсан, инээд хүргэсэн сурталчилгааны самбар болон ухуулга сурталчилгаа, амлалтууд олширсоор. Ингээд энэ удаагийн сонгуулийн хамгийн содон сурталчилгаанаас түүвэрлэн хүргэе.
- Бодит амьдрал зурган дор хөвөрнө. \”Ч.Сайханбилэгийг сонговол согтуучууд нь тасарч унасан, шороон дээр нь хөгшид налайсан, золбин нохой зоолсон, зовсон хүүхдүүд шаагисан, өрийн дэвтэрт дарагдсан дэлгүүртэй, өнгөт самбар дээр нь гялайсан Үгээгүй ядуу жишиг тойрог болохнээ” гэсэн тодотголтойгоор олон нийтийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна.
- Хэнтий аймагт АН-аас нэр дэвшиж байгаа М.Хүдэрбаатарын хөлөглөсөн унаа болон унаанаасаа бууж, морин дээр суун сурталчилгаа хийж байгаа зургийг мөн \”Дүр эсгэсэн ардчилал” гэсэн тодотголыг аваад амжжээ.
- УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордноо согтуурч, элдвийг ярьж суугаа бичлэг өнгөрсөн долоо хоногт \”тренд” болтлоо олны хүртээл болсон. Мөн тэрээр дээрх бичлэгээ олон нийтэд хүргэхгүй байхыг хичээн 50 сая төгрөгийг Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нарт өгсөн нь дараах бодлыг иргэдэд төрүүлжээ.
- Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ \”Би таны гэр бүлийн гишүүн” уриаг сонгуулийн гол хөзөр болгосон нь олон гэр бүлтэй холбоотой хоржоонтой яриа үүсгээд байна. \”Ашгүй зээлээ төлөх хүн нэгээр нэмэгдлээ, Хоёр эхнэр авах хууль батлах хэрэгтэй, Өөрөө ч мэдэлгүй дахиад нэг эхнэртэй болчлоо, Өөрөө гэрт орж ирээд суух юм байна” гэхчилэн эрхэм гишүүний уриа өөр утгаар иргэдэд хүрч байна.
- Л.Эрдэнэчимэг гишүүний сонгогчид. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзалт хийж мөрийн хөтөлбөрөө танилцуулахыг зорьсон ч түүний уулзалтад ирсэн зурган дээрх \”сонгогчид” хүрэлцэн иржээ.
- \”Эрхэм хүндэт сонгуульчид аа, туг дарцгаа газраа олж өлгөнө үү. АН одоо тэгээд Хоёрдогч түүхий эд үү” энэхүү асуултыг өөрийн эрхгүй тавих сурталчилгааг дээрхи зургаас харна уу.
- Сурталчилгааны үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг өөр намын ухуулагч үнссэн нь \”андуурсан үнсэлт” нэрээр олны хүртээл болсон юм.
- Сонгуулийн сурталчилгаа тарааж буй ухуулагчид айлын үүд, хаалгыг нүдэж, нэр дэвшигчээ сурталчилж байгаагаас залхсан иргэд дараах байдлаар асуудлыг шийджээ.Нэр дэвшигчдэд сонгогчид \”хайраа” илчилж эхэлсэн нь
- Морин дээр суугаад улстөр ярих өөр. Харин мориноосоо буугаад хууль батлах тэс өөр шүү
гэж…. - \”Гэрт тань гэрэл гийгүүлнэ” гэх МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэрийн уриа зарим хүмүүст \”Цахилгаанаа таслуулахад болох юм байна” гэх сэдлийг төрүүлжээ.
- Эцэст нь сонгуулийн гашуун үнэнийг илэрхийлсэн гэх энэхүү зургийг хүргэе.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: Zaluu.com