Гэртээ хүүхдээ асрангаа сар бүр цалин авч болох уу. Хоёр жил биш гурван жил хүүхдээ асарч болох уу. Олон хүүхэдтэй ээжүүдээс төр засагт хандаж хүсдэг олон хүсэлтийн нэг нь энэ юм. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар \”Цалинтай ээж” хөтөлбөрийг Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн захиалга, санал хүсэлт дээр үндэслэсэн учраас энэ хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой. Бага насны гурван хүүхдээ асарч ажилгүй суугаа Дулмаа шиг олон ээж бий. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр тэд цалинтай болж, өрхийнх нь орлого бага ч атугай нэмэгдэх юм. Энэ хөтөлбөр зөвхөн залуу ээжүүдэд хамаатай бус. Найман хүүхэд төрүүлж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн Долгор гуай шиг одонтой ээжүүдэд ч мөн хамаарна.