Иракийн Эр-Ракка хотод дөрвөн настай бяцхан охиныг ээжийнх нь хэлсэн үгнээс болж амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, ээж нь гадаа байсан охиноо гэр рүүгээ ороорой гэхэд охин нь орохгүй хэмээн зөрүүдэлжээ. Уурласан эх охиноо оруулахын тулд \”Чамайг гэртээ орохгүй бол толгойг чинь авна шүү, бурханы нэрээр тангараглая” хэмээн ам алджээ. Түүний ийн хэлэхийг сонссон алан хядах бүлэглэлийнхэн охины ээжийг \”Бурханд хамаагүй ам гарч болдоггүй юм. Хэлсэндээ хүрч охиныхоо толгойг ав” гэж тушаасан байна.
Тэдний хэлснийг эсэргүүцсэн ээжийнх нь өмнөөс жихадистууд дөрвөн настай охины толгойг аваад зогсохгүй, ээжийг нь охиныхоо цусанд гараа дүрэхийг тушаасан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр хэрцгий бүлэглэлийнхэн охины толгойг барин Эр-Ракка хотын гудамжаар явжээ. Ээжийнхээ тоомжиргүй хэлсэн үгнээс болж юугаа ч мэдэхгүй бяцхан хүүхэд алан хядагч нарын гарт амиа алдсанд олон улсын хэвлэлийнхэн шуугиж байна. Уг үйл явдлын зураг, дүрс бичлэгийг олон нийтэд харуулахад зохимжгүй тул дэлхийн хэвлэл мэдээлэл хэрэгслүүд нийтлэхээс татгалзаж байна.