Норвегийн Засгийн газар
мод сүйтгэлийн эсрэг эрчимтэй арга хэмжээ авч, ой мод тайрахгүй байх шийдвэр
гаргаснаа дэлхий нийтэд зарлалаа. Ингэснээр тус улс дотооддоо дахин нэг ч мод
огтлохгүй бөгөөд мод бэлтгэн үйлдвэрлэлд гаргадаг компаниудтай хамтран ажиллахаа
зогсоож байгаа аж.
Норвегийн ард түмэн
байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, ой мод цөөрч байгаад санаа зовнин төрийн
удирдлагууддаа хүсэлт гаргасны эцэст Норвегийн Засгийн газар дээрх шийдвэрийг
гаргажээ.
Сүүлийн хэдэн жилд
Норвегид үйл ажиллагаа явуулдаг компаниуд ой мод ихээр сүйдэх болсноос үүдэн
модны бизнес эрхлэлтээ зогсоогоод байна. Тус улс дэлхийн бусад орнуудад мөн ийм
шийдвэр гаргахыг уриалж байгаа юм.
Ялангуяа, Их Британи,
Герман улсууд мод огтлохын эсрэг шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Учир
нь Норвеги, Их Британи, Герман улсууд 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотод болсон Уур
амьсгалын өөрчлөлтийн талаарх уулзалтын үеэр ой модыг хамгаалах асуудлаар хэлэлцэж,
дорвитой арга хэмжээ авахаар тохиролцоонд хүрч байжээ. Ийнхүү Норвеги улс
амлалтандаа хүрч, бусад хоёр улсдаа тохиролцоогоо бодит ажил хэрэг болгохыг
уриалж байна.