Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Олон нийтийн зөвлөл байгуулагдаад нэг жил гаруй өнгөрч байна. Энэ хугацаанд төрийн өндөр албан тушаалтантай холбоотой асуудлаар нэлээдгүй мэдээлэл хийдэг байсан . Харин ойрд мэдээлэл хийхгүй нам гүм байна вэ?
-Олон нийтийн зөвлөлийн ажил явагддагаар явагдаж байна. Авлигатай тэмцэх газрын үндсэн зорилго нь нийгмийн шударга ёсны төлөө. Тэр дундаа төрийн алба хашиж байгаа, түмний өмнөөс үүрэг авсан, тамга барьж эрх мэдэл авсан хүмүүс авлигад өртчих бий. Албан тушаалыг хувьдаа ашиглаж бусад давуу байдал олгож, төсвийн мөнгийг буруу зарцуулчих бий гэдгийг хянадаг байгууллага бол Авлигатай тэмцэх газар.
Тэд шударга байвал нийгэм өөрөө шударга байна. Харин тэд хуурамч байсан учраас нийгэм тэр чигтээ хямарсныг бид өнөөдөр бодит биеэрээ мэдрээд сууж байна. Бид жилийн хугацаанд төрийн өмчит компаниуд удирдлагууд яаж хууль зөрчиж, ард иргэдийг хэрхэн хохироож, төсвийг буруу зарцуулж байгааг олон нийтэд ил болгосон. Тухайлбал, Төмөр зам, Стандарт хэмнэл зүйн газар гэх зэрэг маш олон газрын асуудал тавьсан. Харамсалтай нэг ч асуудал шийдэж чадаагүй. Одоо олон нийтийн зөвлөл өөрөө буруутан болж байгаа.
Авлигатай тэмцэх газар энэ тэнгэрийн дор биднээс өөр хүн байхгүй гээд дур зоригоор авирлаж байна
-Яагаад?
-Танайд жилийн өмнө асуудал тавьсан. Гэвч нэг ч асуудал шийдэгдэхгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Бид одоо шаардлага хүлээж авдаг болсон. Энэ нь хууль бус асуудлын төлөө дуугарч байгаа. Олон нийтийн зөвлөлийг буруутгах хэмжээнд хүрч байна. Авлигатай тэмцэх газар хуулийг дээд зэргээр уландаа гишгэдэг болсон. Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйл тодорхой зохицуулалттай байхад олон нийтийн зөвлөлийг хүлээн зөвшөөрдөггүй. Авлигатай тэмцэх газар авлигыг хүлээн зөвшөөрдөг газар. Харин манай Олон нийтийн зөвлөл авлигыг байхгүй болгож, авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хариуцлага тооцохын төлөө зүтгэдэг.
Ингэж ажиллаж байгаа болохоор АТГ Олон нийтийн зөвлөлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгсэн хирнээ Иргэний нийгмийн сайн дурын байгууллага ажиллуулж цалинжуулж байгаа. Бид үүнийг нүдээрээ хараад сууж байна. Авлигатай тэмцэх газар энэ тэнгэрийн дор биднээс өөр хүн байхгүй гээд дур зоригоор авирлаж байна. Энэ байгууллагыг хянадаг газар бол Улсын их хурал. Авлигатай тэмцэх газар бол дургүй хүргэсэн шүүгч прокурор, мөрдөн байцаагч, бизнес, улс төрчдийг шалгадаг. Бүх эрх мэдлийг өөртөө авчихсан байгууллага. Иймээс энэ байгууллагыг шинэчлэх хэрэгтэй. Эсвэл татан буулгаж, шинээр байгуулах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу