Словак улсын ерөнхийлөгчийн сонгууль явагдаж санал хураалтын дүнд Зузана Капутова ялалт байгууллаа. Ингэснээр тэрээр тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байгаа юм.
Зузана Капутова улстөрд ороод удаагүй хэдий ч Европын комиссын дэд ерөнхийлөгч Марос Сефковичийг хоёр дахь шатны санал хураалтаар ялсан байна. Тэрээр авлигын эсрэг сүүлийн жилүүдэд тогтмол тэмцэж ирсэн бөгөөд нийт санал өгөгчийн 58 хувь нь түүнийг дэмжжээ.
Судлаачид түүнийг сонгуульд ялахад үзүүлсэн нэг гол шалтгаан бол 2018 онд нас барсан эрэн сурвалжлах сэтгүүлч Ян Кучакийн үхэл гэж үзэж байгаа аж. Тус сэтгүүлч нь 2018 оны хоёрдугаар сард өөрийн сүйт бүсгүйн хамт бусдын гарт буудуулан нас барсан юм.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч нь өдгөө 45 настай бөгөөд хоёр хүүхэдтэй, ганц бие хүн. Тус улсын парламентад нэг ч суудал авч чадаагүй Либерал Прогрессив Словак намаас нэр дэвшин ийнхүү тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Эх сурвалж: BBC