Өнгөрөгч долоо хоногт Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Гран При тэмцээн болж өндөрлөлөө. Уламжлалт энэхүү тэмцээнд 52 улсын 407 тамирчин бүртгүүлсэн бөгөөд монгол улсыг төлөөлж 16 жүдоч хүч сорьсон байна.
Тэмцээний хоёр дахь өдөр манай гурван жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр шагналт тавдугаар байрт оржээ. Харин тус жинд барилдсан Г.Чойжилсүрэн болон эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Ц.Сүнжидмаа нар нэгдүгээр тойрогт ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн аж.
Харин тэмцээний сүүлийн өдөр Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртээд байсан бол эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд жинд барилдсан Г.Алтанбагана мөн хүрэл медаль хүртэж тус тэмцээнээс хүртсэн медалийн тоог нэмэгдүүлжээ.