Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бага насны хүүхдийн эндэгдлийг багасгах, уушгины үрэвслийн үгдрэл, хүндрэлийг бууруулах зорилгоор үр дүнтэй аргыг хэрэгжүүлэхийг зорьсон байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд пневмококкийн эсрэг вакциныг бага насны хүүхдэд хийх нь чухал үр дүнтэй болохыг тогтоосон юм.
Уушгины үрэвслээс болж дэлхий даяар жил бүр 1.3 сая хүүхэд нас барж байгаагаас гуравны нэг нь пневмококкийн вакцинаас хамааралтай байдаг аж. Монгол улсад тав хүртэлх насны хүүхдийн тавны нэг нь амьсгалын тогтолцооны эмгэгийн улмаас нас бардаг гэсэн дүн гарчээ.
Тиймээс энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс өнөөдрөөс эхлэн улс орон пневмококкийн вакциныг 2, 4, 9 сартай хүүхдүүдэд хийхээр болсон байна. Мөн халдварт саа өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг шинээр нэвтрүүлж, таван сартай хүүхдийг вакцинд хамруулах юм байна.