Сонгуулийн сурталчилгаа ч идэвхтэйгээр үргэлжилж байна. Энэ жилийн
сонгуулийн сурталчилгааны үеэр хоёр зүйл илүүтэйгээр сэтгэлд хоногшин үлдэх
бололтой. Нэг нь Японы дайчид омгийнхоо тугийг нуруундаа үүрч явдаг шиг
сурталчилгааны ажилчид нэр дэвшигчийнхээ нэр, намын тугийг нуруундаа үүрч яваа
нь содон харагдав.
Нөгөө нь зам дагаж байршсан сурталчилгааны самбарууд өмнө нь огт харж байгаагүй, нэр усыг нь
дуулаагүй залуусын зургаар дүүрчээ. Золтой л загварын сурталчилгааны самбар уу
гэж андуурч харчихсангүй. Нэг ёсондоо энэ жил залуус маш олноор нэр дэвшиж
байгаа нь анзаарагдлаа.
Энэ эрх баригч хоёр нам сул ажилласны илрэл гэж харагдаж байна. Намууд,
УИХ-ын гишүүд сул, хангалтгүй ажилласан учраас залуусын эх оронч үзэл санаа
сэрж байгаа нь сайшаамаар. Гэвч нөгөө талаас нь харвал төрийн дархлааг сулруулж
байгаа хэрэг юм.
Энгийнээр тайлбарлавал, хэн дуртай нь төрд орж, улс удирдах гэдэг болж. Энэ
нь төрийн үнэлэмжийг бууруулж, чадамжийг сулруулж байгаа хэрэг юм. Улс орныг
удирдан чиглүүлэх ажлыг хэн дуртай нь хийж болохгүй. Эрх зүй, эдийн засгийн
хувьд чадвартай, чадамжтай, удирдан зохион байгуулах чадалтай манлайлагч нэгний
хийх ёстой ажил. Түүнээс 30 ч хүрээгүй байж, өөрийн биеийг, гэрийг ч гүйцэт
төвөхнүүлж, засаж чадаагүй байж төрийн жолоог атгалцана гээд зүтгэж байгаа нь
буруу юм.
барьж дийлэхгүй, улс эх орныхоо төлөө ажилламаар байгаа бол төрийн албаны анхан
шатны байгууллагад хүчээ өргөж, дадлага туршлага олж аваад дараагийн алхамаа
хийвэл дээргүй юу.
чадвартай олон залуусыг бусдад буруугаар сурталчлаад явах нь байна шүү дээ.