АНУ-ын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп сонгуульт ажлынхаа хүрээнд өөрийнхөө зурагтай футболкийг худалдаанд гаргалаа.
Энэ арга хэмжээ түүний гол өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллар Клинтоны анхааралд өртжээ. Трамп \”Twitter” хуудсаараа дамжуулан \”Би тантай хамт. Америкийг дахиад агуу улс болгоно” хэмээх бичигтэй, өөрийн хөрөг бүхий футболкийг танилцуулсан байна. Үүнээс хойш хэдэн цагийн дараа Клинтон Трампын постон дор зурвас үлдээжээ. Тэрбээр \”Тантай хамт. Энэ санал лалын шашинтнууд, эмэгтэйчүүд, латин америкчууд, африк гаралтай америкчууд, долоодугаар ангиллын гэр бүлд хүчин төгөлдөр бус” гэж бичсэн байна. Клинтон ийнхүү өрсөлдөгчийнх нь шүүмжлэлд өртсөн АНУ-ын хүн амын хэсгийг нэрлэжээ. Трампын сонгуулийн санд 1.3 сая ам.доллар үлдээд байгаа бол Клинтонд 42 сая гаруй ам.доллар цугларчээ. Тиймээс ч тэрбумтан футболк худалдах аянаа зарласан байна.