\”Херо энтертайнмент\” студийн захирал Б.Баатарыг өчигдөр шөнө 03:30 минутад цагдаагийн баривчилсан тухайэх сурвалжууд мэдээллээ. Б.Баатарыг Баянхонгорт аймагт Х.Баттулга гишүүнтэй нэг тойрогт өрсөлдөж буй \”М-Си-Эс\” группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очирын гомдлоор ийнхүү баривчилсан аж.
Цагдаагийнхан Б.Баатарыг баривчлаад зогсохгүй \”Херо энтертайнмент\” студийн үйл ажиллагааг зогсоож шалгалт хийж эхэлсэн байна. Ингэхдээ цагдаагийнхан ямар нэгэн нэгжлэг хийх бичиггүй ирсэн аж. Түүнчлэн одоогоор студийн ажилчдыг студи уруу оруулахгүй байгаа бөгөөд нэр дэвшигч Л.Элдэв-Очирын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх бичлэгийн асуудалтай холбогдуулан ийнхүү \”Херо энтертайнмент\”-ын үйл ажиллагааг зогсоогоод байгаа гэнэ.
Нинж