Өнгөрөгч онд БНСУ-д 380,000 хүн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зочилжээ. Эрүүл мэндийн яамнаас гаргасан дүнгээр сүүлийн арван жилийн хугацаанд нийт хоёр сая өвчтөн тус улсад зочилсон байна. Эдгээрээс 378,967 өвчтөн зөвхөн 2018 онд хүрэлцэн ирсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад 17,8 хувийн өссөн үзүүлэлттэй гарчээ.
БНСУ 2009 оноос гадаадын иргэдийг хүлээн авч эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Үүнээс хойш эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн тоо жил тутамд 20 орчим хувиар өсөж ирсэн байна. Анх 139 улсын иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Өмнөд Солонгост хүрэлцэн ирж байсан бол одоо энэ тоо 190-д хүрсэн нь дэлхийн нийтэд эрүүл мэндийн үйлчилгээгээ хүргэж байгааг харуулж байгаа юм.
Өнгөрөгч 2018 онд тус улсад эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорин ирсэн жуулчдын тоог улсаар нь ангилбал:
1. БНХАУ-ын 118,310 иргэн буюу 31.2 хувь
2. АНУ-ын 45,124 иргэн 11.9 хувь
3. Япон улсын 42,470 иргэн 11.2 хувь
4. ОХУ-ын 27,302 иргэн 7.2 хувь
5. Монгол Улсын 14.029 иргэн 3.7 хувийг тус тус эзэлжээ.
Нийт өвчтөний 19.4 хувь нь дотрын эмчилгээ, 14.4 хувь нь гоо сайхны мэс засал, 13.7 хувь нь арьсны эмчилгээ хийлгэсэн бол 8.9 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан гэх тооцоо гаргажээ.
Эх сурвалж: Korea times