Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гадаадын улсууд болон НҮБ-д Монгол улсыг төлөөлөн суух элчин сайд нарын нэрсийг УИХ-д оруулж ирэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Эдгээр элчин сайд нарын нэрсийг эцсийн байдлаар тохиролцож, ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулах төлөвтэй байна. Засгийн газраас УИХ-д 18 элчин сайдын нэрсийг өргөн мэдүүлэх бөгөөд одоогоор эдгээр сайд нарын нэрс үндсэндээ тохироонд хүрчээ.
Нэр нь тодорхой болсон элчин сайд нар:
1. Австрали Улсад суух элчин сайдаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр
2. НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газарт В.Энхболд,
3. Тайланд Улсад суух элчин сайдаар А.Төмөр,
4. Унгар Улсад суух элчин сайдаар Б.Баярсайхан,
5. Итали Улсад суух элчин сайдаар Х.Мандахцэцэг,
6. Энэтхэгт суух элчин сайдаар Э.Сарантогос,
7. Египетэ Улсад суух элчин сайдаар М.Цэнгэг,
8. Швед Улсад суух элчин сайдаар Ц.Даваасүрэн,
9. Куба Улсад суух элчин сайдаар Ж.Сэрээжав,
10. БНХАУ-д суух элчин сайдаар С.Энхбаяр,
11. ОХУ-д суух элчин сайдаар Д.Өлзийбүрэн
12. Турк Улсад суух элчин сайдаар Э.Мөнх-Очир,
13. БНСУ-д суух элчин сайдаар С.Эрдэнэ нар товлогдоод байгаа аж.