Өнөө өглөө үүрээр \”HERO\” энтертайнментийн найруулагч Б.Баатарыг цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, \”М-Си-Эс\” группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очирын хүсэлтээр \”Hero entertainment\” -ын үйл ажиллагааг зогсоож, цагдаагийнхан шалгалт хийсэн байна. Үүнээс хойш Б.Баатар сураггүй болоод байгаа аж.
Энэ талаар өнөөдөр Херо энтертаймент студынхан мэдээлэл хийлээ. \”Херо\” энтертайнментийн найруулагч Ц.Мөнх-Очир энэ талаар, \”Өчигдөр Гачууртад 21.00 цагийн үед сонгуулийн сурталчилгааны ажилд Херо энтертайментийнхан явж байхад Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн ирж, ажиллагаа явуулсан. Өөрсдөө болохоор учир битүүлэг тайлбар өгч байсан. Цагдаа нар ирэхдээ энгийн хувцастай ирж, мэдэгдэл өгнө гэж хэлсэн. Ингэхдээ Баянхонгорын есдүгээр тойрогт нэр дэвшиж байгаа Л.Элдэв-Очирын гомдлоор буюу миний эсрэг хар мэдээлэлтэй нэвтрүүлэг гаргах гэж байгаа гэх гомдол өгсөний дагуу ирж байна гэсэн. Гэвч төд удалгүй танай студид үзлэг хийж, компьютерийг чинь шалгана хэмээсэн. Үүний дараа цагдаа нар дуудаж хамгаалалтанд авсан. Үүний дараа Баатар найруулагч өнөө өглөө үүрийн 04.00 цагт Баянгол дүүргийн хэсэг рүү яваад сураг чимээгүй болсон. Одоо болтол бид холбоо барьж чадаагүй байна. Хоригдсон эсхүл дарамтлуулж байгааг бид мэдэхгүй байна. Ингээд асууж сураглахад Б.Баатар ирээгүй гэдэг хариулт өгөөд байгаа\” гэв.
Дашрамд дуулгахад, Б.Баатар нь Үндэсний аюулгүй байдлын судлаач Бадрахын Чулуунбатын сонгуулийн ажлын сурталчилгааг хариуцаж байгаа аж.
Д.Дуулим
Эх сурвалж: Zuvsongolt.mn