Сонгуулийн сурталчилгаа дуусах дөхсөн энэ өдрүүдэд нэр дэвшигчид сонгогчдод эд бараа, мөнгө тараасан зөрчил багагүй гарч байгаа аж. Сонгуулийн хуульд заасны дагуу хууль бус сурталчилгаанд эд бараа тараах, бэлэн мөнгө өгөх, өгөхөөр амлах, нийтийг хамарсан амралт зугаалга, уралдаан зохион байгуулж ивээн тэтгэх зэрэг олон зөрчил багтаж байна. Эдгээрийн аль нэг зөрчлийг гаргасан тохиолдолд энэ нь нэр татах үндэслэл болох тул хуулийн хүрээнд сурталчилгаагаа явуулахыг нэр дэвшигчид анхаарах шаардлагатай юм.
Нинж